Та бүхэн элгээрээ энх амглаган төрлөөрөө түвшин амгалан эрүүл энх аз 
жаргалаар дүүрэн шинэ оноо угтаарай




 Та бүхэнтэйгээ алдарт
Max Mara брендийн Сөүл хотноо болсон
'Max Mara Coat 2017 Seoul' үзэсгэлэнгээс
мэндчилж байна!

















                        Алдарт Victoria Secret show 2017 Хятадын Шанхай хотноо энэ сарын 20ны өдөр амжилттай зохион байгуулагдаж үзэсгэлэнт сахиун тэнгэрүүд далавчаа дэлгэлээ. Энэ удаагийн шоуг загвар зохион бүтээгч Balmain тай хамтарсан бөгөөд түүний эрс тэрс шийдэмгий загваруудыг дотуур хувцастай хослуулснаараа илүү онцлог болсон юм. 



















Dr.Пак эмч монголд

Пак Жэ Ү гоо сайхны мэс заслын эмнэлэг 10/05-10/07 ны хооронд монголын Үлэмж  Anti Aging clinic-тэй хамтран гоо сайхны мэс заслын аргачлал сургалт болон Ботоксын эмчилгээ, Thread lifting буюу Арьс утсаар өргөх ажилбар мэс заслыг  Пак эмчийн удирдлага дор амжилттай зохион байгуулж гүйцэтгэж ирлээ. 

Пак эмчийн монголд хийсэн 2 дохь удаагийн айлчлал бөгөөд монголын цэлмэг тэнгэрийг ширтсээр сууна

                             
                  Grease LLC Mongolia spa salon нь гоо сайхан ,үс хумс ,арьс арчилгаа лазерын эмчилгээ хийгээд зогсохгүй ,гадаадын нэртэй брендийн бүтээгдэхүүнүүдийг үйлчлүүлэгчддээ  шууд оруулж ирж хүрэгдгээрээ хэдийнээ олны талархлыг хүлээжээ.



 Бид мэс ажилбарт үйлчлүүлэгчийн тав тухыг ханган,,ариутгасан аюулгүй орчинг бүрдүүлж нэг удаагийн багаж , хувцас хэрэглэлийг өндөр дэмжээнд бэлтгэн ажилласан юм.


 Хамтарч ажилласан Grease LLC company зөвхөн гоо сайхны салон бус фитнесс төв, супермаркет, ресторан гэх зэрэг олон салбарт үйл ажиллагааг явуулдаг бөгөөд Пак эмч мөн үзэж танилцлаа



                  Амт гэж ванлий монгол аньсны цай эмчийг маань
дурлуулсан
       
 Хамтран ажилласан Grease салоны захирал ,хамт олон болон Үлэмж anti aging clinic-н эмч сувилагч нартай баярлалаа.  

Намрын арьс арчилгаа

Намрын улиралд арьсаа хэрхэн арьчлах вэ?

Намрын улиралд арьсаа сайн арчлах нь чухал. Агаарын бохирдол, салхи гээд энэ улиралд арьс эмзэгшиж, чийгшил дутагддан ихээр хуурайшдаг.Тиймээс мэргэжлийн гоо сайханчид намрын улирлын арьс арчилгааны дараах зөвлөгөөг хүргэж байна.

ГУУЖУУЛАЛТ
Чи хамгийн сайн (эсвэл хамгийн үнэтэй) арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж болно гэвч үхэжсэн эд эсээ гуужуулахгүй бол гоо сайхны салбарын ямар ч бүтээгдэхүүн чамд нэмэр болохгүй. Чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг арьсны гүн давхарга руу нэвтрүүлэхийн тулд арьсаа тогтмол гуужуулах хэрэгтэй. Мөн нарны хэт ягаан туяаны улмаас гэмтсэн арьс илүү эмзэг болдог тул байгалийн гаралтай бичил талстууд агуулсан гуужуулагч бүтээгдэхүүн сонгоорой – тэр арьсыг зөөлөн арчилж гэмтээхгүй. 

С АМИНДЭМ
Хүрээлэн буй орчны хүчин зүйлс (юуны түрүүнд нарны туяа) арьс хөгшрөлтийн 80%-г өдөөдгийг чи мэдэх үү? Энэ л шалтгаанаар нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн хэрэглэх нь маш чухал юм. Харин арьсаа хамгаалахын зэрэгцээ ерөнхий төлөвийг нь сайжруулахын тулд С аминдэм агуулсан бүтээгдэхүүн сонгоорой. 

НӨСӨӨ ТОЛБО
Дух, хацар ба уруулын дээд хэсэг дэх бараан толбо нь намрын эхний саруудад тодрох хандлагатай байдаг. Арьсны өнгөө жигд болгохын тулд меланины боловсруулалтыг багасгаж өнгөний өөрчлөлттэй тэмцэгч бүтээгдэхүүн хэрэглээрэй. 

ШАВЬЖИД ХАЗУУЛАХ
Шавьжид хазуулах нь загатнах таагүй мэдрэмж төрүүлэхээс гадна сорви үлдээх аюултай. Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр арьсаа чийгшүүлж арьсны өнгийг өөрчлөгдөхөөс сэргийлэгч бүтээгдэхүүн хэрэглээрэй. Өөрөө алга болохгүй сорвийг дарахын тулд тэр хэсэгт өө дарагч хэрэглээрэй.

ШӨНИЙН АРЧИЛГАА
Орой арчилгаа бол иж бүрэн арчилгааны зайлшгүй хэрэгтэй нэг хэсэг юм. Цэвэрлэгч бүтээгдэхүүн болон тоник нь бохирдлыг арилгадаг бол бэлдмэл болон шөнийн тос нь чамайг унтах зуур арьсыг арчилдаг. Зуны амралт дуусаж хуучин хэмнэлдээ орохдоо энэхүү дүрмийг мөрдөхөө бүү мартаарай.